Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт боллоо

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг өнөөдөр нийслэлийн нийт эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүдийг хамруулан зохион байгууллаа.

Энэхүү хагас өдрийн сургалтаар:

  • Эмийн зохистой хэрэглээний зохицуулалт
  • Эмийн сангийн стандартын хэрэгжилтийн байдал
  • Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг үйлдвэрлэх, импортлох, худалдах журмын тухай
  • Эмийн мэргэжилтний ёс зүйн хандлага зэрэг сэдвүүдээр лекц орлоо.

Эмийн мэргэжилтний ёс зүй, эмийн зохистой хэрэглээ сургалтыг нээх үед “Эмнэлгийн мэргэжилтэн бүр хариуцлага, ёс зүйг хамгийн өндөрт тавих ёстой” хэмээн ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэлж байлаа.