Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИНЕГ-ын удирдлагуудад 6.6-7 жилийн ял оноолоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагын эд хөрөнгийг завшин, улсад хохирол учруулсан ИНЕГ-ын удирдлагуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, 

  1. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх
  2. Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат
  3. "Чингис хаан" олон улсын буудалд программ сүлжээний инженерээр ажиллаж байсан, Электрон Системс ХХК-ын гүйцэтгэх захирал М.Батболд нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх энэ сарын 19-20-ны өдрүүдэд хянан хэлэлцжээ.
  • Шүүгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 150 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар,
     
  • Шүүгдэгч М.Батболдыг хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар,
     
  • Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 14 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус тус шийтгэсэн байна.