Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй төлөөлөгчид айлчлан ирлээ

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Манай улсын урилгаар БНХАУ-ын Соёлын сайд Цай У холбогдох албаныхантайгаа өчигдөр ирлээ. Түүнийг дагалдаж, тус улсын соёлын салбарын төлөөлөгчид болох,

  • Соёлын яамны гадаадтай соёлоор харилцах газрын дарга Жанг Айпинг
  • Сайдын нарийн бичгийн дарга Зханг Вэигуо
  • Соёлын яамны гадаад хамтын ажиллагааны Азийн хэлтсийн дарга Чанг Юу Менг
  • ӨМӨЗО-ны Соёлын танхимын дарга  Жоу Чун Жи
  • Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Дэ Бө
  • Соёлын яамтай гадаадтай соёлоор харилцах газрын Азийн хэлтсийн дарга Ли Шао Пенг нар иржээ.

Тэднийг ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал тэргүүтэй төлөөлөгчид угтан авч, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл төдийгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

Хүндэтгэлийн уулзалтын үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа билээ. Ялангуяа соёл, урлаг, соёлын өвийн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрч байна.

Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг хамтын ажиллаагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож, түүхэнд тэмдэглэх томоохон үйл явдал болж байгаа” хэмээн онцлов.

Түүнчлэн энэ сарын 20-30-ны өдөр БНХАУ-ын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байгаа ажээ.

Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд БНХАУ-ын Дунь Хуан соёл урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд, Жилинь мужийн урлагийн чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд зохиогдох аж.