Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөдөлгөөнт бирж” 384 иргэнийг ажлын байранд зуучиллаа

ikon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хөдөлмөрийн газраас алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт бирж”-ийг  Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 74 хороонд ажиллуулжээ. 

Хөдөлгөөнт бирж ажилласнаар хагас жилийн байдлаар сул чөлөөтэй 7181 ажлын байрны захиалга авч, 775 ажилгүй иргэнийг ажилд зуучлахаар бүртгэн, 384 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан байна.

Мөн 6294 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэн, танилцуулга, гарын авлага, тараах материалыг иргэдэд тараажээ.