Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зам, тээврийн яамныхан завгүй байна

Зууны мэдээ
2014 оны 7 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

-Өмнийн говь, Дорнодын тал, Хөвсгөлийн уулсад өдөртөө очоод ирнэ-

Зам, тээврийн сайд А.Ган­сүх өнгөрөгч амралтын өдөр Мандалговь-Да­лан­задга­дын чиглэлийн авто за­мын барилгын ажилтай биеч­лэн танилцлаа. Саяхан тус яам­ны Төрийн нарийн бичгийн дар­га Б.Батзаяа баруун зургаан аймагт тавигдаж буй замын ажил­тай биечлэн танилцаж, аж­лыг яаравчлуулах, чанарт нь хя­налт тавиад ирсэн бол дэд сайд Х.Ержан мөн л Хөвсгөл, Дор­но­дын автозамын ажлуудтай га­зар дээр нь очиж танилцаад, үүрэг даалгавар өгөөд ирсэн бай­на.

Тэгвэл Зам, тээврийн сайд А.Ган­сүх өнгөрөгч амрал­тын өдрүү­дэд Мандалговь-Даланзад­гадыг хол­бох авто замын ажилтай биечлэн та­нилцаж, замын компаниудын аж­лыг шалгаад иржээ.  Тэрбээр өнөө­дөр Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замын барилгын ажилтай та­нилцаж буй. 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Бүс­чилсэн хөгжлийн үзэл баримтлал, 2016 он хүртэл Азийн авто замын сүл­жээнд холбогдсон чиглэлүүд бо­лон аймгийн төвүүдийг авто­за­мын сүлжээгээр холбох зорил­тыг хэрэгжүүлэх, говийн бүс нут­гийн газрын доорхи хөрс баял­гийг эзэмшин эдийн засгийн эр­гэл­тэд оруулах үүднээс улсын чанар­тай авто зам, гүүрийн сүлжээг нэмэгдүүлэх өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтын ажлын хү­рээнд дээрх хоёр аймгийн тө­вийг нийслэлтэй хатуу ху­чилттай замаар холбох ажил одоо­гоор дуусах шатандаа орж бай­на. Улаан­баатар-Мандалговь-Далан­зад­гад чиглэлийн 500 км авто за­мын техник эдийн засгийн үн­дэс­лэлийг боловсруулан гар­гас­­наар уг чиглэлд 263 км хатуу ху­чилттай авто зам барьж эхэлсэн юм.

Говийн бүсийн аймгууд бол манай орны хувьд аялал жуулч­­лал, уул уурхай, ашигт малт­­малын томоохон бүс нутаг бө­­гөөд цаашдаа энэ чиглэлд зор­чих тээврийн хэрэгслийн тоо эр­­чимтэй өсөх хандлагатай бай­гаа төдийгүй стратегийн чухал орд газруудыг эзэмшихэд дэд бүт­цийн сүлжээг байгуулах зайлш­­гүй шаардлагын хүрээнд Зам, тээв­рийн яамны захиалгаар нийт­дээ зам барилгын таван компани авто за­мыг барьж байгаа юм. За­мын ком­паниудын ажлын гүйцэт­гэл 80-аас дээш хувьтай байгаа нь хугацаандаа амжиж ашиглалтад хүлээлгэж өгч чадна гэсэн үг. Хамгийн цаад талын хугацаа ирэх аравдугаар сарын 1. 

Улаанбаатараас Мандалговь чиг­лэлийн авто замыг өнгөрөгч жил ашиглалтад хүлээлгэж өгсөн боловч, 40-өөд км-т нь эвдрэл гарч, өнөө жил дахин шинэчилж байгаа ажээ. “Монголын хурдны зам” ХХК энэхүү замыг гэрээнд заасан ёсоор өөрсдийн хөрөнгөөр дахин шинэчилж, бараг дуус­сан байна. Тус компанийн удирд­ла­гууд “Бид цаг давчуу байсан тул тех­ноло­ги­доо алдаа гаргасан байсан. Бид энэ алдаагаа дахин давтахгүй гэд­гээ амлаж байна.

Эвдрэлтэй за­муудаа дахин шинэчлэн засаад ба­раг дуусч байгаа” гэдгээ Зам, тээврийн сайдад тайлагналаа. А.Гансүх сайд “Та нар эвдэрсэн, цөмөрсөн замаа зөвхөн нөхөөд явах биш хөндлөнгөөр нь бүрэн шинэчилж, давхар хучилт хийх ёс­той. Дахин ийм чанаргүй зам тавьж болохгүй. Авто зам бол хү­ний амь нас, эрүүл мэнд­тэй хол­­боотой чухал бүтээн байгуу­лалт. Яарч сандраад чанаргүй зам барьсан гэдэг яриа хаана ч, хэнд ч байж болохгүй” гэдгийг анхаа­руул­лаа. 

Өмнөговь аймгийн Цогц-Овоо сумаас Далан­зад­гад хүртэлх 133 км авто замын барилгын ажлыг нийтдээ дөрвөн ком­пани хэсэгчлэн хувааж гүй­цэтгэж байна. “Шинжиан жэн­гун житуа”, “Эсто”, “Ма­ди­мос”, “Ялгуусан”  зэрэг ХХК-иуд замын ажлыг графикийн да­гуу хийж байгаагаас “Эсто” ком­па­ни өөрсдийн хариуцсан 25 км ав­то­замын ажлаа бүрэн дуусгаж, өнөө маргаашгүй ашиглалтад хү­лээлгэж өгөхөд бэлэн болсон бай­на.

Харин “Ялгуусан” ХХК өөрийн ха­риуцсан 43 км автозамынхаа 25 км-т, “Шинжиан жэнгун житуа” ХХК 20 км-т хучилтын ажлаа бүрэн хийжээ. Ингэснээр Мандалговь-Даланзадгад чиглэлийн 300 км авто зам барих ажил бараг дуу­сах шатандаа орж, одоогийн байд­лаар 57 км авто замын асфальт ху­чилтын ажил үлдээд байгаа юм байна. Энэ чиглэлийн замаас 25 км зам барилгын ажлыг гүй­цэтгэж байгаа “Мадимос” груп­пийн ерөнхий инженер С.Бат­хүрэл “Далан барих ажил усны хомс­долтой байсан тул бага зэрэг хой­шилсон. Бид сарын дотор ху­чилтаа хийгээд, аравдугаар са­рын 1 гэхэд замаа бүрэн тавьж дуусгана” гэж амлалаа. 

Зам барилгын ажлын санхүү­жил­тэд ямар ч саад байхгүй, за­мын компаниуд ажиллах хүч, тех­ник тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй байгаа гэдгийг за­мынхан салбарын сайддаа хэлж байсан. Энэ зун говь нутагт 40 хэм хүртэл халж буй ч бороо хур багатай байсан нь ажил нэлээд урагшлахад нөлөөлсөн гэдгийг тэд хэлж байлаа. 

Монголын говиуд ийнхүү нийс­лэлтэй хатуу хучилттай замаар бү­рэн холбогдлоо. Энэ бол Зам, тээв­рийн яамныхны сүүлийн хоёр­хон жилийн дотор хийж гүй­цэтгэсэн ажил. Дорноговь, Дунд­говь, Өмнөговь аймаг руу автомашинаар өдөртөө очоод ирж байна. Сайхан байна. 

-Өмнөговь орчихоод ирье.

-Хэзээ ирэх вэ?

-Оройдоо ирчихнэ ээ. 

-Онгоцоор нисэх юм уу?

-Үгүй ээ, машинаар. Ийн гайх­ширсан яриа чихнээс чихэнд хүрч бай­на. Чадаж байна, болж байна.  Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар руу ч бас ингээд л сүнгэнэчихээд ир­нэ.  Зам, тээврийн салбарынхан өн­гөрсөн онд 1824 км хатуу ху­чилт­тай авто зам барьсан. Энэ онд болон ирэх онд 1800 км зам барилгын ажлыг эхлүүлэх төлөв­лө­гөөтэй байгаа юм билээ. 

Он дамжин баригдах 1400 гаруй км зам, шинээр эхлүүлэх 1800 гаруй км зам барилгын ажил байгаа бөгөөд энэ ондоо багтаад 2000 гаруй км авто замын барилгын ажлыг дуусгахаар завгүй ажиллаж байгаа гэж Зам, тээврийн сайд А.Гансүх ярьж байна.

“Өнгөрсөн онд 1824 км авто зам барьчихлаа” гээд яриад байхаар үнэмшихгүй байсан, Хуучин замуудаа орол­цуулж тооцоолоод ийм тоо гарга­чихлаа гэж итгэхгүй байсан” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ха­рин тийм ээ. Хүмүүс итгэхгүй бай­сан. Гэхдээ бид чадсан. Хий­сэн, бүтээсэн” гэж хариулсан. “Өм­нө нь бид яагаад ингээд замаа барь­чихаж чаддаггүй байсан юм бэ” гэвэл “Би ганцхан зүйл хэлье. Өм­нөх салбарын сайдууд аль нь ч ийм бүтээн байгуулалтын ажил­даа санаа тавьдаггүй, хаячих­даг байсан. Өөрсдөө яваад үүрэг чиг­лэл өгөөд, ажилтай нь та­нил­­цаад, хяналт тавьдаггүй бай­сан. 

Би энэ яамыг толгойлох болсноор хяналт тавьдаг, шалгадаг, хариуцлага тооц­дог тогтолцоог бий болгос­ноор ажил ингэж урагштай явсан байх­гүй юу. Өнгөрөгч онд л гэ­хэд замын ажлыг хугацаандаа эх­лүүлээгүй, чанаргүй барьж бай­сан дөрвөн компанийн ажлыг зог­соож, замыг нь хурааж авсан. Ул­сын төсвөөс мөнгө гаргуулж ав­чихаад ажлаа хийдэггүй, ха­риуц­лагагүй ханддаг явдал их байсан. Энэ жил та бүхэн харж байгаа биз дээ.

Зөвхөн энэ Өмнөговийн чиглэлийн зам дээр ажиллаж байгаа ком­паниуд ямар хариуцлагатай, үр дүн­тэй ажил­лаж байна. Би энэ ком­паниудыг сайн ажиллаж байна гэж хэл­мээр байна. Одоо би Хөвсгөл, Өм­нө­говь, Дорнод, Сүхбаатар чиг­лэлийн замуудаар бүтэн тойрно. Да­­раа нь наймдугаар сарын сүүлч, ес­дүгээр сарын сүүлчээр дахин хоёр удаа явж шалгана. Өнгөрсөн жил яг ингэж явж  зам барилгын ажлуудын явцтай танилцсан” гэлээ. 

Түүнчлэн Зам, тээврийн яам­ны Авто замын бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын дар­га Р.Онон “Хүнд даацын авто­ма­шинууд замын эвдрэл гэмтэлд ихээ­хэн нөлөөлж байгаа. 40 тон­нын даацтай машин, дээр нь 50 тон­нын ачаатай машин за­муудыг маш ихээр эвдэлж бай­на. Энэ асуудлыг шийд­вэр­лэ­хийн тулд пүү тавихаар ярьж байна. Удахгүй шийдэгдэх байх. Зам тавьж буй компаниуд гур­ван жилийн хугацаанд замын ча­на­рын­хаа асуудлыг өөрсдөө ха­риуц­на. Эвдрэл гэмтэл гар­вал өөрсдийнхөө хөрөнгөөр засч, шинэчлэх юм. Дундговь-Улаан­баа­тарын чиглэлийн 104 км за­мын хэсэг газар эвдэрч, одоо “Мон­голын хурдны зам” ХХК өөрс­дийн хөрөнгөөр засаад дуусч бай­на” гэж ярилаа. 

Зам, тээврийн яамныхан зав­гүй байна. Авто замын бүтээн бай­гуулалтын ид ажлын үе, УИХ-аас баталсан “Шинэ бүтээн бай­гуулалт” дунд хугацааны зорил­тот хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цаг наргүй ажиллаж бай­на. Ээлжийн амралт, найр наадам­гүй­гээр ажиллаж байна. Энэ онд зур­гаан аймгийг нийслэл хоттой ха­туу хучилттай авто замаар хол­бох ажил ид өрнөж байна. Хөвс­гөлийн их уулс, Дорнодын тал, Өм­нийн говьд өдөртөө очоод ирэх цаг айсуй.

Зураг