Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японд хэт халууны улмаас 15 хүн амиа алджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Долоодугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Японд хэт халууны улмаас 15 хүн амиа алдаж, 8580 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар тус улсын түргэн тусламжийн албыг давхар хариуцдаг Галын хамгаалалтын газраас мэдээлжээ. 

Японд долоодугаар сарын 21-27- ны хооронд 8.6 мянган хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос 2.6 дахин их байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Японы ихэнх нутгаар хэт халж, баасан болон бямба гаригт халууны оргил үе болсон бөгөөд энэ үеэр долоон хүн амиаа алдаж, 1,8 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар NHK мэдээлжээ. 

Тус улсын цаг уурын агентлагиийн мэдээлснээр ажиглалтын 230 цэгт агаарын хэм 35 градус, 702 цэгт 30 хэмээс дээш хүрч халсан байна. Харин Хигасиоми хотод 38.8 хэм, Обама хотод 38.7, Киото 38.3, Тояма, Ёнаго хотод 38 хэм хүрч халжээ. 

Нарны хордлогын улмаас хамгийн их хүн хохирсон хот нь Токио хот байсан гэнэ. Энэ хотод 620 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин энэ долоо хоногоос халуун бага зэрэг буурч байгаа ч долоо хоногийн эцсээр дахин 35 хэм хүртэл хална гэж цаг уурчид мэдээлсэн байна.