Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын сагсан бөмбөгчид АНУ-д бэлтгэлээ базаана

Т.Тамир, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 29
Өдрийн шуудан
Зураг зураг

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогтоор ахлуулсан тамирчид АНУ-ыг зорьжээ.

Манай сагсчид “Athletic in Action” олон улсын байгууллагын урилгаар өнгөрсөн баасан гаригт эрх чөлөөний орныг зорьсон бөгөөд тус улсын тамирчидтай Дэйтан хотноо хамтарсан бэлтгэл хийх аж.

Америкийг зорьсон манай сагсчдын бүрэлдэхүүнд Үндэсний шигшээ багийн тамирчдаас гадна Монголын сагсан бөмбөгийн хамгийн анхны мэргэжлийн клуб “SBL Хасын хүлэгүүд” болон “Харцага” багийн дасгалжуулагч, тамирчид багтжээ.

Дашрамд дуулгахад ирэх сарын эхээр сагсан бөмбөгийн хаан Майкл Жорданы нэрэмжит зуны сургалтад хамрагдах Монголын өсвөрийн сагсчид Лос-Анжелесийг зорих гэж байна.

Учир нь “SBL Хасын хүлгүүд” клуб нь нэрт сагсчны нэрэмжит “Flight School Academy”-тай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн жил энэхүү сургалтад өсвөрийн 11 тамирчин оролцож байсан юм. Харин энэ жилийн сургалтад 20 гаруй хүүхэд хамрагдаж, Жорданаас гадна Дувайт Ховард, Кармэло Энтони, Крис Пол тэргүүтэй сүпер оддын үнэт зөвлөгөөг сонсох юм.

Зураг