Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

70 мянга гаруй тахиа үхжээ

Б.Ану
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна. 

Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ. 

Өнөөдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байгаа талаар МХЕГ-аас мэдээллээ. 

“Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй юм.