Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХСИС-д элсэгчдийн цэргийн анхан шатны бэлтгэл сургалт эхэллээ

Б.Халиун, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 25
Өдрийн шуудан

Хууль Сахиулахын Их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг Баянзүрх дүүргийн XX дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт зохион байгуулж байна.

Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж цэргийн тангараг өргөснөөр их сургуулийн үндсэн сонсогч болон цаашид суралцах боломж нээгддэг.

Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг зохион байгуулах сургалтын төвийн даргаар их сургуулийн Ёс журам бэлэн байдлын газрын Цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Н.Цэдэвсүрэн, Штабын даргаар Ахлагчийн сургуулийн Салбарын дарга, дэд хурандаа Н.Батсүх, Салбарын даргаар Хилийн сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтын ахлах офицер, ахмад М.Баттулга нарын их сургуулийн чадварлаг багш, албан хаагчид ажиллаж байна.

Зураг