Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөрийн сагсчид ганзага дүүрэн ирлээ

А.Одон
2014 оны 7 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Өсвөрийн сагсан бөмбөгийн олон улсын “А” зэрэглэлд багтдаг “Continental cup” тэмцээн АНУ-д энэ сарын 1-7-нд болж өндөрлөсөн билээ.

Энэхүү тэмцээнд манай охидын баг амжилттай оролцож хүрэл медаль авчээ. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй гурван насны ангилалд 3200 гаруй тамирчин алтан цомын төлөө хүч үзсэн байна.

Тэгвэл манай эмэгтэй баг медальд хүрэх замдаа АНУ-ын дөрвөн багийг илт давуу буулган авсан ч үлдсэн хоёр багт нь хожигдсоноор хүрэл медаль хүртсэн аж.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд А.Энхтуул, С.Анударь, Н.Ганпүрэв, Э.Хонгорзул, М.Номин-Эрдэнэ нар гарааны тавд багтжээ.

Тэднийг 52 дугаар дунд сургуулийн багш н.Гэрэлт-Од дасгалжуулсан юм. Харин хөвгүүдийн хувьд 10 багаас дөрвөн хожигдол, нэг хожилтойгоор долдугаар байрт орсон байна.

Тус багийн бүрэлдэхүүнд Н.Баярхүү, Б.Тэмүүлэн, Б.Төгөлдөр, Цогтбаяр, Э.Түвшинтөр нар гарааны эхэнд багтсан аж. Дашрамд дурдахад тус тэмцээнд манай улс Ази тивийг төлөөлөн ганцаараа оролцжээ.

Зураг