Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчид нөлөөлөхийг оролдсон этгээдийг торгов

М.Цэцэг
2014 оны 7 сарын 23
Зууны мэдээ

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол зохицуулалт нь нөлөөллийн мэдүүлэг билээ.

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээж авсан цагаас эхлэн тухайн хэрэг дээр шийдвэр гаргах хугацаанд тухайн шүүгчид хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулж ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлж байхаар хуульчилсан.

Энэхүү эрх зүйн зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.

Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Х.Оюунцэцэг шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон хэмээн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх үзэж, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулжээ гэж Шүүхийн хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зураг