Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү 68 давхар барилгын төслөө Ерөнхийлөгчид танилцуулжээ

Б.Ану
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Улаанбаатар хотын төвд буюу Хүүхдийн паркийн газарт нийслэлийн хамгийн өндөр барилгыг барих гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан билээ. 

Энэхүү барилга нь 68 давхар буюу 250 метр өндөр байх юм.  Цамхагийг Мон Уран компани Японы Никкен Сэккэй группээр бариулахаар өнгөрсөн гуравдугаар сард гэрээгээ үзэглэсэн юм. 

Монгол, Японы бизнес форум өнөөдрөөс эхлээд байна. Япон улсад болж буй тус бизнесийн форумд Монголын талаас 130 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү Улаанбаатарт барих гэж буй 68 давхар барилгын төслөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад зочдод танилцуулжээ. 

Улаанбаатарын хамгийн өндөр барилга, байгууламж болж баригдах энэхүү цамхагийг орон сууц, таван одтой зочид буудал, худалдаа, үйлчилгээний төв, оффисийн зориулалттай барих юм байна.  

Энэхүү төсөл энэ онд эхлэх бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард бүрэн дуусахаар төлөвлөгджээ.

УБ-т баригдах 68 давхар цамхаг
Никкен Сэккэй группын Ерөнхийлөгч Мицуо Накамура, Мон Уран компанийн Гүйцэтгэх захирал Б.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар, 2014.3.11