Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Перри: АНУ хиймэл дагуулын зургийг зориудаар нууж байна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Малайзийн онгоцны сүйрлийн талаар хэвлэлийнхэн үнэнийг “гуйвуулж”, мэргэжлийн ур чадвар гаргахгүйн дээр хэн ч  гол асуулт тавихгүй, хэн ч түүнд нь хариулахгүй байна гэж Америкийн нэрт нийтлэлч, улс төрийн шинжээч Роберт Перри үзэж байгаагаа нийтлэлээрээ дамжуулан илэрхийлжээ.

Хараат бус  consortiumnews.com  цахим хуудас дээр тавигдсан нийтлэлдээ тэрбээр Вашингтоныг ямар ч нотлох баримтгүйгээр Оросыг буруушааж байгаад гайхаж байгаагаа бичсэн байна. 

Оросоос Украйн руу хэд хэдэн “Бук” зенит пуужингийн комплекс  зөөн байрлуулж, дараа нь эргүүлээд Орос руу татсан гэдэгт үнэхээр итгэж чадахгүй юм. Америкийн тагнуулынхан Дорнод Украйныг сүүлийн хагас жил байнга ажиглаж байгаа шүү дээ” хэмээн тэрбэр онцолсон байна.

Түүний үзэж байгаагаар Америкийн техникийн боломж хязгаарлагдмал байсан ч гэлээ пуужингийн комплекс шиг томоохон объектуудыг байршуулж байгааг ажиглахгүй өнгөрнө гэж байхгүй гэнэ. 

Тэр тусмаа онгоцыг пуужингийн батарейг нууж болохоор харанхуйд биш гэгээн цагаан өдөр болсон нь үнэхээр гайхшрал төрж байгаагаа илэрхийлжээ. Америкийн тусгай албаныхан үнэн хэрэгтээ хиймэл дагуулын зураг хүлээн авсан ч тэрхүү зурган дээрх пуужингийн төхөөрөмж Киевийн цэргийн хүчнийх байсан гэдгийг нэрээ хэлээгүй эх сурвалжаас авсан тухай Перри бичжээ.

Хэвлэлийнхэн Вашингтоноос тодруулга авахын оронд онгоцыг зөвхөн “Бук” систем л унагаж чадна гэж эрээ цээргүйгээр ухуулга тарааж байгаа, түүнчлэн Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт хийсний дүнд гарч ирсэн Украйны засгийн газар Оросын эсрэг хамгийн ихээр дайрч байгаа талаар тэрбээр бичжээ. 

Эх сурвалж: РИА Новости