Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас Европ руу чиглэх нислэгүүд УКРАЙН дээгүүр нисдэг үү?

Б.Ану
2014 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Малайзын MH17 онгоц Украйнд осолдсонтой холбоотойгоор тус улс дээгүүрх нислэгүүдээ авиа компаниуд шилжүүлж эхлээд байгаа билээ.

Тухайлбал, Alitalia, Lufthansa, Air France, Аэрофлот компаниуд нислэгтээ Украйны агаарын замыг ашиглахгүй байх шийдвэрээ зарлаад байна. 

Украйны агаарын орон зай нь Европ, Азийг холбодог гол замд тооцогддог. 

Тиймээс зорчигчдын аюулгүй байдлын үүднээс Улаанбаатараас Европыг чиглэсэн нислэгүүдийн талаар ИНЕГ-ын албаны хүмүүсээс тодруулахад "Украйны газар нутаг дээгүүр дамжин өнгөрдөг нислэг байхгүй" гэлээ. 

Манай улсаас: 

Turkish airline Улаанбаатараас Истанбул дараах замаар нислэг үйлдэж байна.

Turkish airlines

МИАТ-ын Европын чиглэлийн нислэгүүд:

МИАТ-ын Улаанбаатараас Берлин, Франкфуртын нислэг ОХУ-ыг өнгөрөөд Беларусь улсын дээгүүр нисч байгаа тухай МИАТ-аас мэдээллээ. 

МИАТ

Hunnu air-ийн Парис руу нислэг:

Улаанбаатараас Парис руу чиглэх нислэгийг ямар улсын газар нутаг дээгүүр нисдэг талаар тус компаниас тодруулахад "ОХУ, Украйн дээгүүр нисэхгүй байгаа. Туркменистанаар дамжин Ойрхи Дорнодоор нисч байгаа" гэлээ.