Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

“МИАТ” компани Сингапур руу шууд нислэг үйлдэнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  энэ оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн Сингапурын чиглэлд нислэг хийхээр болжээ. 

Тус компани өнгөрсөн сарын 19-нд нислэгийн шинэ чиглэл нээж ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэг хийж эхэлсэн бол энэ удаа Сингапур улс руу нисэхээр болсон байна.

63 жижиг арлаас бүтэх Сингапур хот улс нь Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг бөгөөд газар нутгийн хэмжээ нь 707.1 км. Тус улсын орлого олох гол эх үүсвэр нь аялал жуулчлал аж.

Сингапурын билэг тэмдэг нь загсан сүүлт арслангийн хөшөө Мерлион (Merlion) бөгөөд  37 метрийн өндөртэй уг хөшөөний загасан бие нь далайг, арслан нь сүр хүчийг илэрхийлдэг юм байна. Мөн Марина Бэй эрэгт орших урлаг соёлын олон улсын төв Эспланада театр бол Сингапур улсад очсон хүн бүрийн заавал үзэх ёстой газрын нэг юм. Энд сонгодог дуурь, бүжгэн жүжиг  болон дэлхийн одуудын тоглолт байнга болдог.

Байгалийн ямар ч баялаггүй, ердөө 700 гаруй ам километр газар нутагтай, тусгаар тогтнолоо дөнгөж зарлаад үндэсний бие даасан бодлого явуулж эхэлж байсан их гүрнүүдтэй хиллэсэн бяцхан орон хөлөө олж, Азийн бар улс, дэлхийн санхүүгийн том төв болж хөгжсөн түүх нэн сонирхолтой. 

Тус улсын аялал жуулчлалын онцлог газруудыг дурдвал:

1. Universal Studios Singapore

2. Adventure Cove Waterpark

3. Gardens by The Bay

4. Merlion Park

5. Wave House Sentosa

6. Marine Life Park

7. River Safari

8. Art Science Museum

9. Songs of the Sea

10. Singapore Flyer

11. iFly 

Эх сурвалж: Зам, тээврийн яам