Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

МИАТ-ийн шинэ онгоц өнөөдөр Улаанбаатарт газардана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг авахаар болсон билээ.

Энэхүү шинэ онгоц өнөөдөр 16:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.

Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц нь орчин үеийн техник, технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй байдлыг илүү баталгаатай хангажээ.

Мөн зорчигчдын ая тухтай байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай аж.

МИАТ компани өнгөрсөн жилийн тавдугаар сард өөрийн эзэмшлийн шинэ Боинг 767-300 онгоцоо хүлээн авч байсан бол энэ жил дахин нэг шинэ онгоцтой болж байна.