Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрчим”-ийн хуваарь батлагдлаа

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг
“Эрчим”-ийн хуваарь батлагдлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд тавдугаар сарын эхээр болох Азийн хөлбөмбөгийн холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний урьдчилсан тэмцээний тоглолтын хуваарь албан ёсоор гарлаа.

Тоглолтууд нь Улаанбаатарт болох урьдчилсан тэмцээний “С” хэсэгт Монголын “Эрчим”, Балбын “Manang Marshyangdi”, Камбожийн “Svay Rieng” багтаад байсан билээ.

Тоглолтын хуваарь:

- Тавдугаар сарын 1-ний пүрэв гаригт 17:00 цaгaac “Svay Rieng” “Manang Marshyangdi’’-тай

- 3-ны бямба гаригт 15:00 цагаас “Эрчим” “Svay Rieng’’-тай

- 5-ны даваа гаригт “Эрчим” “Manang Marshyangdi”-тай тоглох болов.

Дээрх хуваарь Азийн хөлбөмбөгийн холбооныхоос зөрж байсан. Энэ тухай Монголын хөлбөмбөгийн холбооноос тодруулахад Азийн хөлбөмбөгийн холбооныхон алдаа гаргасан гэсэн юм.

“Ерөнхийлөгчийн цом”-ын урьдчилсан тэмцээний гурван хэсгээс шалгарсан зургаан баг ирэх сарын 22-28-нд болох шигшээ тэмцээнд хүч үзэх эрхтэй болно.

Зураг