Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн толгой дээр төмөр унаж, дөрвөн авто машин дээвэрт дарагдаж, хана нурав

Б.Ану
2014 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бүтээн байгуулалтын ажил идэвхжээд буй өнөө үед барилгатай холбоотой осол, гэмтэл гарсаар байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотод салхины хурд  8-13м/с байна. Мөн үүнээс улбаалан баригдаж буй барилгуудын хамгаалалтын төмөр унах мөн зарим гаражийн дээвэр хууларчээ. 

1. Тухайлбал Баянгол дүүрэгт байрлах “Аморе” зочид буудлын хажуу талд баригдаж байгаа өргөтгөлөөс төмөр унаж найман настай хүүхдийг хүндээр бэртээсэн байна.​ 

Тус барилга орчим ямар ч хамгаалалтгүйн дээр яг хажууханд нь сургууль, цэцэрлэгүүд оршиж байна. 

2. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Зохиомж” дээд сургуулийн хажуу талын авто машины гаражийн дээвэр хууларч дөрвөн машиныг даржээ. 

Одоогоор хоёр машиныг нь гаргаж аваад байгаа аж. 

3. Мөн өнөөдөр "Metro Mall" дэлгүүрийн баруун талд байрлах "Чингис" уушийн газрын хана нурж 50 настай хүн дарагдаж хүнд бэртсэн таагүй мэдээллүүд ирлээ.​