Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын боловсон хүчин бэлтгэгчид санал бодлоо солилцов

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт бэлтгэгдэн гарч буй эмч, эмнэлгийн мэргэжилтний чанарын асуудлаар эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

 2014 оноос эхлэн Эрүүл мэндийн салбарын Эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нөлөөлөх бусад салбарын оролцоог, түүнчлэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах гэнэ.

ЭМШУИС, “Ач”, “Этүгэн”, “Шинэ анагаах ухаан”, Оточ манрамба”, “Монос”, “Улаанбаатар ИС” гээд 7 их, дээд сургууль эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг. 

Энэхүү бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулийн бэлтгэж буй эмнэлгийн мэргэжилтний чанар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдр мөн зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Хүний нөөцийн удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Б.Баярт, холбогдох мэргэжилтнүүд болон анагаах ухааны их, дээд сургууль, коллежийн удирдлага, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал нийт хорь гаруй хүн оролцов.  

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, "Хүний нөөцийн асуудал нь эрүүл мэндийн салбарын салшгүй нэг хэсэг байдаг. Манай улс 1942 оноос эхлэн эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр ЭМШУИС, “Ач”, “Этүгэн”, “Шинэ анагаах ухаан”, Оточ манрамба”, “Монос”, “Улаанбаатар ИС” гээд 7 их, дээд сургууль, мөн “Энэрэл” коллеж нь эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж байгаа.

Эрүүл мэндийн салбар өнөөдөр чанартай боловсон хүчин, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг хүлээн авах шаардлагатай байна. Иймээс боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй байна" гэв. 

Тус уулзалтад хүрэлцэн ирсэн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааныхаа чиглэлүүдийг танилцуулж, хоорондоо мэдээлэл солилцлоо.

ЭМЯ-наас сувилагчийг түлхүү бэлтгэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг мэдээлж, энэ чиглэлд анхаарч ажиллахыг сануулав. Мөн Монгол улсад анагаахын боловсрол олгож буй их, дээд сургуулиудын сургалтын бааз, чадавхи нэмэгдэж байгаатай холбогдуулан төгсөлтийн дараах сургалтыг явуулах эрх бүх сургуульд нээлттэй байдаг гэдгийг хэлсэн юм.