Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХБ-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат зангиагүй уулзалт хийнэ

ikon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат

Тасганы овоон дээрхи Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал Эвлэрүүлэн зуучлал болон Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын талаархи сэдвээр болно. 

"Туушин" зочид буудал "Сүлд" танхим

12.00 цагт Монголын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж сонирхсон асуултанд тань хариулна.

  • Хөгжлийн банкны Олон улсын жишиг
  • Хөгжлийн банк хаанаас санхүүждэг?
  • Хөгжлийн банк ямар төслийг санхүүжүүлэх вэ? зэрэг хүссэн асуултандаа хариулт авах боломжийг олгоно.

МН мэдээллийн төвд

11.00 цагт: 17 сайдыг Үндсэн хуулийн цэцэд өгөх асуудлаар хуульчид мэдээлэл хийнэ. 

12.00 цагт: Морин хуурын олон улсын IY наадмын талаар Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн гүйцэтгэх захирал Ж.Баатарцогт, Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн А.Бат-Эрдэнэ, Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач Ц.Батчулуун, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул нар мэдээлэл хийнэ. 

12.30 цагт: ТВ-8 телевиз үүсэн байгуулагдсаны 8 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.