Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шаарийбуу: Энэ хүний төлөө би эмгэнэл илэрхийлэх ёстой

Б.Төгс
2014 оны 4 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Ш.Алтантуяагийн өмгөөлөгч Карпал Синх амиа алджээ

Бид талийгаачийн аав С.Шаарийбуутай болсон явдлын талаар ярилцсан юм.

-Таныг Карпал Синхтэй байнга холбоотой байсан гэж сонссон. Ер нь энэ хүн яагаад Монгол иргэнийг хамгаалж, өмгөөлөл хийхээр шийдсэн юм бол?

-Найман жилийн өмнө би тэр улсад яах ч учраа олохгүй явж байхад энэ хүн надад хандаж, би өмгөөллийг нь ямар ч үнэ төлбөргүйгээр хийж өгье гэсэн юм. Энэ хүн хэн бэ гэвэл оюутан байхаасаа тэмцэгч хийж, шударга үнэний төлөө тэмцсэнийхээ төлөө олон жил цөллөгөнд явж байсан, мөн шударга үнэний шүүхийн концевц боловсруулсан, Зүүн өмнөд Азидаа “Арслан” гэдэг хочтой өмгөөлөгч хүн.

Хоёр хүү, нэг охинтойгоо бүгд өмгөөлөл хийдэг. Энэтхэг хүн л дээ. Энэ хэргийг өөрөөс нь өөр өмгөөлөх хүн байхгүй гэдгийг мэдрээд, сайхан сэтгэлээр бидэнд хандсан. Тухайн үед энэ хэрэг үнэхээр маш их улстөржсөн, олон хүн оролцсон. Тус улсын офицерүүдийнх гардан үйлдэж, эрх баригчид нь захиалж хийлгэсэн гэх энэ ноцтой хэргийг өмгөөлөх өөр хүн энэ дэлхийд байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэр хүн үүнийг тоцоолсон учраас шийдсэн байх гэж боддог. Тэр цагаас хойш олон ч удаа бид уулзсан. Өөрөө их хүнд нөхцөлд ажилладаг хүн шүү дээ. Малайзын парламентад хамгийн олон жил суусан учраас түүнийг хүндэт парламент ч гэж нэрлэж, тусгай суудалд суулгадаг. Парламент дэх сөрөг хүчний бүлгийн дарга буюу намын даргын ажил хийдэг, маш их нэр хүндтэй. Тэдний гадаа төгсгөл нь үзэгдэхгүй их дараалал байдаг. Дотогш орохоор шалнаас нь тааз хүртэл овоолсон бичиг цаасыг хэдэн арван хүн уншаад байж байдаг. Дааж давшгүй цаг наргүйгээр хүмүүсийн төлөө их ажил хийдэг хүн байсан.

-Талийгаачийг хороосон хоёр цагдааг сулласан байх аа?

-Анхан шатнаас хоёр офицерт цаазын ял өгсөн. Гол захиалагч Багиндаг цагаатгасан. Үүнд олон талын нөлөө байсан байх. Тэр хүнийг цагаатгахгүй бол цаана нь үүрэг даалгавар өгсөн Малайзын олон нэр нөлөө бүхий хүмүүс татагдах гээд байсан учраас өөр аргагүй байсан байх. Манай талаас ч нөлөөлсөн юм байгаа. За тэр нь дүүрч. Тайландад суугаа манай Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилгүй зургаан жил болсон.

Надад үйлчилж байгаагаар бус Монгол иргэдийнхээ эрх ашгийг бодооч, хамгаалаач гэж олон удаа хэлсэн. Хоёр жилийн өмнө шинэ хүн томилогдохоор нь  асуудал тавьсан. Иргэдийнхээ асуудлыг анхаараач гэж гуйсан. Хар тамхи, хүний наймаа гээд бүх муу юм үүрлэсэн газар шүү дээ Малайз бол. Дэлхийн муу энергийн төв цэг гэмээр.

Манайх итгэмжлэх жуух бичгээ хаанд нь очиж барьсан. Хэдхэн хоногийн дараа хоёр офицер суллагдсан нь манай улсад хариу барьсан зүйл гэж хардмаар даа.

За энэ яахав. Өнгөрсөн наймдугаар сард Тайланд улсад суугаа Монголын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа хоёр дахь шатны шүүх хурал болж нөгөө хоёр цагдааг сулласан. Ямар үндэслэлээр сулласныг нь би мэдээгүй. Энэ явдлыг дэлхий нийтийн улс орнуудын хоорондын харилцаанд эв зүйтэй байх асуудал биш.

Шударга шүүхийн шийдвэр болоогүй л гэж боддог.  Манайх итгэмжлэх жуух бичгээ хаанд нь очиж барьсан. Хэдхэн хоногийн дараа хоёр офицер суллагдсан нь манай улсад хариу барьсан зүйл гэж хардмаар даа.

Тэд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хамгийн сүүлчийн гэрчийг устгасан байдаг. Энэ хүн Багиндагийн гэрээт хуульч байсан юм. Тэр хүн талийгаачийг хууль бусаар баривчлахыг нь харсан, ямар яриа болж байсан тухай бүхнийг дамжуулдаг хүн байсан.

Бүх гэрчийн сүүлчийнх нь тэр болсон юм. Харин одоо өмгөөлөгч нь амиа алдлаа. Ийм хэцүү улсад олон монголчууд амьдарч байна. Монгол иргэнээ хамгаалаач, ядаж визгүй зорчдогийг нь болиулж болохгүй юу гэж би маш олон удаа өргөдөлдөө дурдсан.  

-Өнгөрсөн оны сүүлээр бас нэг охин амиа алдсан?

-Тэгсэн. Түүнийг зориуд алсан. Зориудаар алаад манайхаар бол том захын үүдэнд дүүжилсэн гэсэн. Хар тамхи энэ тэр гээд л өнгөрсөн шүү дээ хөөрхий. Харамсалтай нь тийм биш. Энэ бол тэдний хийсэн бас нэг ноцтой үйлдэл байх. Ийм тодорхой асуудал байсаар байтал хэдий болтол харж суух юм бол. 

-Манай иргэд Малайзыг зорьсоор л байна.  Яагаад одоог хүртэл тэнд Элчин сайд томилохгүй байгаа юм бол?

-Тээр далайн цаана байгаа Тайландын Элчин сайдыг  давхар хамааруулдаг. Гэтэл Сингапурт Элчин сайдын яам нь байхад хариуцуулдаггүй. Автобусаар дөрөвхөн цаг явдаг газар шүү дээ. Малайзчууд нь өөрсдөө бид арал улс, хот улсад захирагдахгүй гэдэг гэж сонссон. Тэгвэл Монголын тухай асуудал яагаад тэр орнуудын газар нутгийн асуудалд захирагдах ёстой юм бүү мэд.

Малайзад томоохон хэрэг үйлдсэн хүн нэг монголыг таньж байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ тэгсэн гээд бариад өгчихдөг учраас. Ямар ч мэдээлэлгүй, гэнэн цайлган байдлыг нь  далимдуулж.

Халаасанд нь цагдаа гараа шургуулаад л энэ байна гээд гаргаад ирнэ. Гэрийг нь битүүмжилж янз бүрээр зургийг нь аваад л хилс хэрэг тулгачихна.

Миний талийгаач охиноос болоод том хүмүүс амь насаа алджээ гэж би хэлмээргүй байна.

Тэнд дандаа насанд хүрээгүй хүүхдүүд хэл сурах нэрийдлээр очиж байна. Мэдээж бүгдийг нь муу хэлэхгүй, ухамсраараа сургуулиа төгсөөд ирж байна. Даанч ихэнх хүүхдүүд ямар ч юмны учрыг мэдэхгүй аз жаргалын орон гэж бодоод очиж байна. Очингуут нь хүлээж авдаг. Муу юманд татан оролцуулах боломжтой ноцтой газар байхгүй юу. Хаашаа явна, юугаа хийнэ хувь хүний асуудал л даа. Гэхдээ монголчуудаа өмгөөлж, хамгаалах эзэнтэй байх нь чухал. Мал хүртэл эзэнтэй л байдаг шүү дээ.

Миний талийгаач охиноос болоод том хүмүүс амь насаа алджээ гэж би хэлмээргүй байна. Цаад учир начир нь  чухал. Хүмүүс тийм лайтай ланчигтай гэж хэлнэ. Цөөхөн хүн хүний шархан дээр давс цацаж элдэв юм бичдэг л юм. Гэхдээ би хүн чанарын хувьд эмгэнэл илэрхийлээсэй гэж хүсч байна. Бидний төлөө, хүний эрхийн төлөө явдаг хүмүүс байдаг юм шүү. Юм бүхэн хар бараан биш. Энэ хүний төлөө би эмгэнэл илэрхийлэх ёстой.

Үүнийг битгий улстөржүүлж, элдэвлээрэй. Энэ хүнийг шоронд хийх гэж их үзсэн байсан, саяхан. Гэхдээ нэгэнт биеийн байдал нь тийм, дээрээс нь парламентын гишүүнээс татгалзуулна гээд ажил их байсан байх.  Энэ эмгэнэлт явдал тохиолдлын ч бай би харамсаж байна.

Зураг