Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Байлдааны сум худалдаалж байсныг илрүүлжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Нарантуул” зах дээр хууль бус наймаа эрхэлдэг олон иргэд байдаг. Чанар, баталгаагүй эм тариа, ангийн сум зэргийг нууцаар зарах үйлдэл тасрахгүй байгааг ч хуулийнхан хэлдэг.

Тэгвэл тус зах дээр байлдааны зориулалттай сум зарж байсан бүлэг этгээдийг Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлсэн байна. 

Хэргийг нарийн шалгаж эхэлсэн гэнэ. 

Манай улсын Галт зэвсгийн тухай хуулиар байлдааны зориулалттай сумыг гар дээрээс худалдаалахыг хориглодог билээ.