Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ази, Европын хувьцааны ихэнх өссөн бол АНУ-ын фьючерс уналаа

PURPLEBOOK
2014 оны 2 сарын 6
PURPLEBOOK
Зураг зураг

-Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ-

Хоёр долоо хоногийн турш "зарах-арилжаа" олон улсын зах зээл даяар хийгдсэний эцэст өчигдөр Ази ба Европын хувьцааны дийлэнхи нь өссөн байна. Компанийн ашгууд нэмэгдсэн нь Никкэй индексийг өсөхөд нөлөөлсөн бол Европын PMI бүс нутгийн хувьцаанууд өсөхөд нөлөөлжээ.

“Гэхдээ энэ өсөлт нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Энэ долоо хоногийн өсөлт нь “үхсэн муурын үсрэлт”-ээс илүү гарахаар зүйл мөн биш эсэхэд зах зээл эргэлзэж байна” гэж BNP Paribas-ийн шинжээчид хэлжээ. Энэхүү эргэлзээг өөртөө тусгасан зүйл нь АНУ-ын фьючерсийн уналт байж болох юм.

Евробүсийн бизнесийн үйл ажиллагаа дахин эрчимжлээ. Испани өсөлттэй байна

Европын нэгдсэн PMI арванхоёрдугаар рсард 52.1 байсан бол нэгдүгээр сард 52.9 болж өсчээ. Тодруулбал Испанийн индекс 6.5 жилийнхээ дээд хэмжээ буюу 54.8 нэгжид хүрчээ. “Испани, Ирландын өсөлт хүчтэй байгаа бол Итали өсөлтрүү орж байна. Харин Франц тогтворжиж эхэллээ" гэж Markit-аас мэдээллээ.

Тэгвэл жижиглэнгийн худалдаа арваннэгдүгээр сард 0.9 хувийн уналттай байсан бол арванхоёрдугаар сард 1.6 хувийн уналттай байлаа.