Уншиж байна ...

ПАРИС 2024: Францын Засгийн газар олимпын үеэр улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэхээс болгоомжилж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Olympics

"Парис 2024" олимпын үеэр олон сая үзэгч Францыг зорихтой холбоотойгоор тус улсад улаанбурхан өвчний дэгдэлт гаргахаас болгоомжилж байгаагаа зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге мэдэгджээ.

Францын Нийтийн Эрүүл Мэндийн албанаас гаргасан мэдээллээр өнгөрсөн онд тус улсад улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгджээ. Тодруулбал уг өвчний 117 тохиолдол бүртгэгдсэн юм.

Харьцуулбал 2022 онд 15, 2021 онд 16 тохиолдол бүртгэгдсэн бол 2020 онд энэ тоо 240-д хүрсэн удаатай.

Цар тахлын өмнөх үед буюу 2016-2019 оны хооронд 1,538 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин хөл хорионы үеэр өвчний тархалт мэдэгдэхүйц буурсан. 

Өнгөрсөн онд уг өвчний улмаас 27 хүн эмнэлэгт хэвтсэн юм. Тэдгээрээс хоёр нь эрчимт эмчилгээнд хамрагдсан бол 12 нь уг өвчний хүндрэлийн улмаас уушгины хатгалгаа туссан гэдгийг эмнэлгийн баримт нотолдог. Улаанбурхнаар өвдсөн хүмүүсийн дундаж нас 12 байсан нь дунд ангийн сурагчдын дунд тархалт дэгдсэнтэй холбоотой гэж албаныхан онцолжээ.

Өнгөрсөн жил бүртгэгдсэн 117 тохиолдлын 31 нь вакцин хийлгээгүй гаднын иргэд байсан юм. 

 

Эх сурвалж: Olympics.com