Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Каргогоор мансууруулах бодис нуун оруулж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа учраас үзлэг шалгалт хийлээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Европоос ирсэн сэжиг бүхий ачаанд нийслэл хот дахь гаалийн газраас гэнэтийн шалгалт хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/738082506711331/

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, Хэрэг бүртгэх газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар "Улаанбаатар хотын гааль дээр АНУ, БНСУ, Япон улсаас карго илгээмжийн эд зүйл их ирдэг.

Каргогоор хувийн болон арилжааны олон төрлийн эд зүйлс байдгаас гадна маш олон хүлээн авагчтай, илгээгч нь тодорхойгүй байдаг.

Өөрөөр хэлбэл, нэг бүрчлэн гаалийн мэдүүлэг хийдэггүй бөгөөд илгээмж гэсэн багцалсан бүрдүүлэлтээр орж ирдэг.

Карго илгээмжээр мансууруулах бодис улсын хилээр нуун оруулж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа учраас бид нарийвчилсан үзлэг шалгалт хийж байна.

Шалгалт 16:00 цагаас эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл илрээгүй байгаа ч шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй байна" гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn