Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дизель мотор хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпораци ХХК нь эрүүл мэндийн салбарт тэр дундаа орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох төхөөрөмжийг хандивлах зорилгоор Эрүүл Мэндийн Яамтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал Тацуяа Хамада нар үзэглэсэн юм.     

Мобиком Корпораци ХХК-ийн хувьд Нийгмийн хариуцлагын бодлогынхоо дагуу хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлдэг бөгөөд компанийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төрийн байгууллага болон хувийн хэвшлүүдэд буцалтгүй тусламжийг цаг тухай бүрд нь үзүүлж, нягт уялдаа холбоотой ажилласаар ирсэн билээ. Тухайлбал, Онцгой байдлын Ерөнхий газарт ой хээрийн түймэр унтраагч тоног төхөөрөмж, ЭНЭМҮТ-д хүчил төрөгчийн өтгөрүүлсэн аппарат, зөөврийн оношилгооны аппарат, 2-р төрөх эмнэлгийн барилгын засвар, сумын эмнэлгүүдийн их засварын ажил, Дархан хотын саажилттай хүүхдүүдийн сувилал цэцэрлэгийн засвар, сум багийн эмч нарт анхан шатны тусламжийн иж бүрдэл, 1-р амаржих газарт NANO технологийн угаалгын машин зэрэг буцалтгүй тусламжийг үзүүлж байсан.

 

Харин энэ удаад орон нутгийн 40 нэгдсэн эмнэлэгт эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох дизель моторыг хандивлаж байна. Ингэснээр эдгээр эмнэлгүүд цахилгааны доголдол тасалдал үүссэн тохиолдолд хийх яаралтай түргэн тусламж, яаралтай хагалгааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломж бий болж, эрдэнэт хүний амь эрсдэхээс сэргийлэх, цахилгааны тасалдлаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгах зэрэг ач холбогдолтой юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.