Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

-iKon.mn сайтын сэтгүүлч Г.Номин Бүгд Найрамдах Казахстан Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНКазУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. 1994 оноос хойших анхны Ерөнхий сайдын түвшний айлчлал гэдгээрээ энэ удаагийн айлчлал онцлог бөгөөд хоёр орны хоорон дахь өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж буй.

Ерөнхий сайдыг “Нур-Султан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга болон БНКазУ-ын Худалдааны сайд Бахыт Султанов, ГХЯ-ны дэд сайд Шахрат Нурышев, ГХЯ-ны Ази, Африкийн газрын захирал Нургали Аристанов, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев нар угтан авлаа.

 
 
 
 

Айлчлал энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд үргэлжилнэ. Ерөнхий сайд өнөөдөр БНКазУ-н Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр холбогдох албаныхан Засгийн газар хоорондын долоон баримт бичигт гарын үсэг зурах юм. 

Үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхана.