Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Арилжааны банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр мөнгө угааж, нэмэлт бичилт хийгдэж орж ирээгүй нь батлагдсан"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр арилжааны банкуудын эх үүсвэрт хийж буй аудитын шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм. 

Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2018 оны тавдугаар сард активын чанарын үнэлгээ дууссан. Хэчнээн хэмжээний хөрөнгийг хэдэн банк нэмэгдүүлэх шаардлагатай талаар бид мэдээлсэн. Тэр дагуу нэмэгдүүлсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр ОУВС нөхцөл тавьсны дагуу АНУ-ын компани хөндлөнгийн шалгалт явуулсан. Наймдугаар сарын 16-нд эцсийн үр дүнг өгөх ёстой байсан ч долоо хоног хугацаа сунгах хүсэлт тавьсан. 

Эх үүсвэрүүд бол мөнгө угаах, эсвэл хоосон бичилт хийж бүрдүүлээгүй гэдэг нь баталгаажсан. Энэ бол нааштай мэдээ гэж болно. Харин нэмэгдсэн эх үүсвэр нь өөрөө банкны дүрмийн санд орж явах боломжтой юу гэдэг дээр хууль эрх зүйн дүгнэлт хэрэгтэй болсон тул есдүгээр сарын эхээр үр дүнг эцэслэж чадаагүй. Учир нь хөндлөнгийн шалгалт хийсэн компани нь АНУ-ын компани учраас Монголд хууль эрх зүйн дүгнэлт гаргах үүднээс манай дотоодын нэг компанийг сонгож, дүгнэлтээ гаргуулах байх" хэмээн хэллээ.