МУБИС-ийн Багшийн сургуульд
09:00 цагаас "Хөгжмийн боловсрол-Хүүхдийн хөгжилд" үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлт болно.
МУИС-ийн Эрдмийн танхимд
09:00 цагаас Азийн орнуудын хуулийн их дээд сургуулиудын захирлуудын VI форум болно.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн байранд
09:00 цагаас “Реле хамгаалалт, автоматикийн ухаалаг шийдэл” зөвлөгөөн болно.
Чингис зочид буудалд
09:00 цагаас “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж" сэдэвт үндэсний сургалт эхэлнэ.
НМХГ-т
09:30 цагт Газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.
ХЗҮХ-д
10:00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Улаанбаатар зочид буудалд
10:00 цагаас Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн хэрэгжүүлсэн "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төслийн хэлэлцүүлэг болно.
Д.Сүхбаатарын талбайд
10:00 цагаас Соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ.
Монголын театрын музейд
11:30 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх кино урлагийн уран бүтээлчидтэй уулзана.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт Улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд хамтран Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ.
Сүнжин гранд зочид буудалд
13:00 цагаас “Босоо хөх Монгол” ТББ-аас "Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлууд" сэдвээр мэдээлнэ.
Д.Сүхбаатарын талбайд
16:00 цагт “Азийн ардын урлагийн их наадам”-ын нээлт болно.