Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Шинэ хуулиар татварын байцаагчийн торгох хэмжээг эрс нэмэгдүүлж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN

УИХ-аар хэлэлцэж байгаа Татварын багц хуулийн төслийн зарим зүйл заалт  татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг зөрчиж буй талаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагууд болон томоохон компаниудын төлөөлөл хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ

https://www.facebook.com/iKonNews/videos/629126060881097/

МХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Энэ цаг үетэй давхцаад татварын багц хуулийн асуудал УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэгдэж байна. Татварын хууль олон жил олон Засгийн газар дамжин яригдаж байгаа. Өмнө нь танхим гишүүдийнхээ дунд санал асуулга зохион байгуулаад өөрсдийнхөө саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Эндээс зарим нь дэмжигдэж, зарим нь дэмжигдээгүй.

Гэтэл дэмжигдээгүй саналууд өнөөдөр нийгэмд асуудал дагуулж байх шиг байна. Татварын багц хуулийн бааз суурийг нэмэгдүүлж байгаа болгоныг татвар төлөгч болгон бүртгэж байгаа нь сайшаалтай. Үүн дээр санал нэг байна.

Харин УИХ-аар хэлэлцэгдэж буй Татварын хуульд татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдүүлсэн байна. Улмаар авлига, ашиг сонирхлын асуудал бүрдэх нөхцөл бүрдэхээр харагдаж байгаа.

Хуулийн төсөлд анхаарах заалтууд:

  1. Шинэ Татварын ерөнхий хуулиар Татварын байцаагчийн торгох хэмжээ эрс нэмэгдсэн нь дарамтлах, улмаар авлига ихсэх нэг нөхцөл болж болзошгүйг анхаарах. Тухайлбал, хуулийн 84.2-д Суутган татвараа аваагүй, тайлагнаагүй бол төлөх татварын 50 хувьтай тэнцэх, мөн 83 дугаар зүйл, 85.1 дүгээр зүйл заалтаар татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээг 50 хувиас 100 хувиар торгох эрхийг олгосон.
     
  2. Шинэ татварын ерөнхий хуулийн 53, 55, 62-73 дугаар заалтуудаар татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг хатуу чанга болгож өгсөн нь өнөөдрийн нөхцөлтэй хэрхэн зохицож буйг анхаарах ёстой.
     
  3. Шинэ хуулийн 34 зүйлээр Татварын Эрсдлийн удирдлага гэдэг хяналт, шалгалт хийх шинэ заалтыг оруулж өгсөн. Эрсдэлтэй гэдэг нэрийдлээр хяналт шалгалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна.
     
  4. Мөн татвар төлөгч бус түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд болон гуравдагч этгээдийг хамруулан татварын асуудлаар шалгах, хянах, мэдээлэл гаргуулж авах онцгой эрхийг татварын алба, байцаагчид бий болгож өгсөн.

Торгуулийн хэмжээ өсөхийн хэрээр бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл, хүндрэл учирна. Татварын байцаагчдын хувьд өнөөдрийг хүртэл бидний яриад байгаа авлига, далд эдийн засаг даймжирах болчихоод байна.

Татварын орчинг сайжруулахын тулд татварын хуулийг сайжруулах нь мэдээж чухал. Гэхдээ засах гэж байна гээд улам дордуулж болохгүй. Дахиж зарчмын зөрүүтэй саналуудаараа бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсож, хаврын чуулганаар дахин оруулах саналтай байгаагаа илэрхийлж байна" хэмээн ярилаа.