Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг гуравдугаар сарын 4-8-нд зохион байгуулжээ.
Энэ үеэр хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөөг өгч ажилласан тухай мэдээллээ.