Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн"

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. 

Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан боллоо. Хуралдаанд 35 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөл мөн үдээс өмнө хуралдсан. Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газрыг огцруулахгүй байх шийдвэр гаргасан. Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Уг шийдвэрийг би албан ёсоор танилцуулж байна.

Үндсэн хуулийг зөрчсөн асуудлаас бусад асуудлаар УИХ-ын гишүүнийг хуралдаанд оролцуулахгүй байхыг хориглодог.

Бүлгийн хурал өөрийн дүрэм, дэгтэй. Энэхүү дүрмээр нийт гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчин төгөлдөрт тооцож, асуудлыг хэлэлцэж явна. Өнөөдөр 64 гишүүнээс 35 нь хүрэлцэн ирсэн. Тиймээс ирцийн хувьд хангалттай гэж бид үзэн асуудлаа хэлэлцэж байгаа. 

Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдах байсан. Гэвч хойшлогдоод өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болсон. Үүнээс өмнө 64 гишүүнтэй бүлэг улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас бид цаг хугацаанд шахагдаж бүлгийн хурлаа хийж шийдвэр гаргасан гэдгийг хэлье" гэв.