Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Та хүүхдийнхээ хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 11
Сурталчилгаа

Техник технологийн хурдацтай хөгжил, хүн амын нягтаршил зэрэг асуудлаас үүдэн бидний өдөр тутмын амьдрал замын түгжрэл, уур бухимдал, ганцаардал, сэтгэл зовинол, стрессээр дүүрэн болж өдөр ирэх тусам бидэнд эерэг хандлага, амьд харилцаа үгүйлэгдсээр байгаа билээ.

Тиймээс энэхүү нөхцөл байдлаас үүдэн бидний хойч үе болох хүүхэд, өвсөр насныханд маань зөвхөн хичээлдээ сайн байгаад зогсохгүй нийгмийн дунд манлайлсан, хүлээн зөвшөөрөгдсөн, эерэг хандлагатай, өөрийгөө бүрэн таньсан, бусдад өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгож хүлээн зөвшөөрөх, багаар ажиллах, өөрийгөө дайчлах чадвартай, зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргадаг, эрүүл чийрэг, хүнлэг хүн болон өсөж төлөвших нийгмийн хэрэгцээ шаардлага тулгараад байгаа юм.

Харин бид үүнд ямар үүрэгтэй вэ? Хүүхдүүдээ аз жаргалтайгаар амьдарч сурах “боловсролд” хэрхэн бэлдэх вэ?

Q EDUCATION GROUP болон “Ээж төв” хамтран эцэг эхчүүд өөрсдөө хэрхэн хөгжиж түүгээрээ дамжуулан хайртай үрсдээ хэрхэн үлгэрлэх вэ? Хүүхэд бүрийнхээ онцлогт тохируулан хэрхэн яаж тэднийгээ хөгжүүлэх вэ? Таны хүүхдийн мөрөөдөл юу вэ? Та хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд яаж туслах вэ? гэх мэтчилэнгээр ээжүүдийн өмнө тулгарсан олон асуултанд хариу болох сэдвийн хүрээнд “Хүүхдийн хөгжилд ээжүүдийн оролцоо  нээлттэй өдөрлөгийг өдөрлөгийг зохион байгуулсан юм.

 

Corporate Convention Center-д болсон энэхүү арга хэмжээнд 6-12 насны хүүхэдтэй ээжүүд оролцсон бөгөөд ээжүүд маань хүүхдийнхээ хөгжилд хэрхэн анхаарах, ажил амьдралаа хэрхэн тэнцвэртэй авч явах талаар уригдан ирсэн зочдын туршлагаас сонсож, бодол санаагаа хуваалцсан юм.

Мөн өдөрлөгийн үеэр мэргэжлийн багш нар хүүхдүүдээс сэтгэхүйн онцлогийг тодорхойлох тест авч,  хөгжөөнт тоглоом, сургалт явуулж, цаашид ямар аргаар суралцвал үр дүнтэй байх талаар ээжүүдэд зөвлөгөө өглөө.

Q EDUCATION GROUP ийн хувьд Англи хэлний боловсролыг олгохдоо хүүхдийн сэтгэхүйн онцлог болон сурах арга барилд нь тулгуурлан, тэдний суралцах хүсэл сонирхолыг бий болгох үр дүнтэй хосолсон хөтөлбөрүүдийг санал болгож буйгаараа онцлог юм. 

Мөн тэд энэ хичээлийн жил 10 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй Америкийн RENAISSANCE байгууллагын AR Reading хөтөлбөрийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна. Ингэснээр таны хүүхдэд номыг техник технологийн дэвшилттэй хослуулан уншиж Англи хэлний мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх төдийгүй дэлхий ертөнцийг танин мэдэх шинэ аялалд гарах боломжийг олгохоор болсонг дуулгахад таатай байна.

Дашрамд дурдахад энэхүү арга хэмжээнд оролцож амжаагүй хүүхдүүддээ зориулаад  9-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд нээлттэй өдөрлөгийг Q Education Group өөрсдийн хичээлийн байрандаа зохион байгуулах бөгөөд хүүхдийнхээ сурах арга барилыг тодорхойлох тест, Англи хэлний түвшин тогтоох тест, Англи хэл шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу хэрхэн явагдах тухай танилцуулах хичээл болон хүүхэдтэйгээ хамт EQ сургалтанд хамрагдах боломжийг бий болгож байгаа юм.

Та ч гэсэн хүүхдээ аз жаргалтайгаар амьдарч сурах “боловсролд” хэрхэн бэлдэх вэ? гэсэн асуултанд бидэнтэй хамт хариулаад тэднийгээ ирээдүйгээ эерэгээр бүтээхэд нь алхам алхмаар дэмжээрэй. 

 “АНГЛИ ХЭЛИЙГ, ДУРЛАЖ СУРЪЯ” 6-12 настай хүүхдүүдэд зориулсан нээлттэй өдөрлөг

  • 9-р сарын 11-ны 10:00, 12:00, 14:00, 16:00, 18:00
  • 9-р сарын 12-ны 10:00, 12:00, 14:00, 16:00, 18:00
  • 9-р сарын 13-ны 10:00, 12:00, 14:00, 16:00, 18:00 цагуудаас зохион байгуулагдана.

Нээлттэй өдөрлөгөөр та болон таны хүүхэд:

  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт үнэ төлбөргүй өгөх
  • Хүүхдийн сэтгэхүйн онцлог буюу сурах арга барилыг тодорхойлуулах
  • Хүүхэд бүрийн онцлогт тохирсон дугуйлантай танилцах
  • Англи хэлний танилцуулах хичээлд хамрагдах
  • EQ буюу Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахуй сургалтанд эцэг эхийн хамт хамрагдах
  • Хөгжөөнт тоглоом зэрэгт хамрагдах боломжтой.

Та доорх линкээр орж өдөрлөгт бүртгүүлнэ үү.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.