Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн хэлэлцээрийн үр дүнг 14:30 цагт зарлана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ, Хойд Солонгосын удирдагчид ширээний ард зэрэгцэн сууж, өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд гарсан бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Дональд Трамп “Маш чухал, маш олон зүйлийг хамруулсан” бичиг баримтыг баталж байгаагаа хэлсэн юм.

Ким Жон Ун “Өнөөдөр бид түүхэн уулзалт хийж, өнгөрснийг мартах тохиролцоонд хүрлээ. Дэлхий дахин удахгүй томоохон өөрчлөлтийг харах болно. Энэхүү уулзалтыг зохион байгуулахыг дэмжсэн ерөнхийлөгч Трампад би талархлаа илэрхийлж байна” гэж хэлжээ.

Тэд яг ямар агуулгатай бичиг баримтад гарын үсэг зурсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд үр дүнг 14:30 цагт эхлэх хэвлэлийн хурал дээр зарлана гэсэн юм.

Удирдагчдыг танхимаас гарахын өмнө сэтгүүлчид Ким Жон Уныг Цагаан ордонд урих эсэхийг асуухад Трамп “Мэдээж” гэж хариулжээ. Өмнө нь тэр хэрвээ уулзалт амжилттай болвол Ким Жон Уныг Цагаан ордонд урихаа амлаж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian