Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Цэрэн: МУИС-ийн шинэ номын сан өдөрт 15 хүртэлх гадны иргэнд үйлчилгээ үзүүлдэг

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ууган их сургууль МУИС 2017 оны аравдугаар сард 6 давхар, орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн шинэ номын сантай болсон билээ.

Оюутны зуны амралт эхэлж буйтай холбогдуулан тус номын сан 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 1-нийг хүртэл үйлчлүүлэгчдийн хүсэлтээр доорх хуваарийн дагуу ажиллаж, нийт иргэдэд МУИС-ийн номын сангийн журмын хүрээнд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Уншлагын танхим Байрлал Огноо Цагийн хуваарь
1 Эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхим Номын сангийн байр №412 тоот

2018.09.01 
хүртэл

Даваа-Баасан

09.00-18.00

2 Нэг цэгийн үйлчилгээ Номын сангийн байр №107 тоот

Энэ талаар номын сангийн эрхлэгчээс цөөн зүйлийг тодруулсан юм.

МУИС-ийн Номын сангийн эрхлэгч Г.Цэрэн "Одоогоор оюутны ачаалал их байгаа учраас өдөрт 15 хүртэлх гадны иргэнд үйлчилгээ үзүүлдэг. Цаашид оюутны амралт эхлээд ачаалал багатай болоод ирэхээр иргэдэд түлхүү үйлчлэхийг хичээж байна.

Гэхдээ Эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхимд л иргэдийг авч байгаа юм. Номын сангаар үйлчлүүлэхэд иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирж карт нээлгэнэ. Харин оюутан бол оюутны үнэмлэхтэйгээ байхад болно.

Манай номын сан одоо 08:30-20:30 хүртэл ажилладаг. Зургаадугаар сарын 11-нээс 09:00-18:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжих юм.

Нэг цэгийн үйлчилгээнээс гэрээр ном авч унших боломжтой" гэлээ.

МУИС-ийн шинэ номын сан 360,000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1,000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2,000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай аж.