Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 19-нд ХААГДАХ гурван зам

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN

2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнийг түр хаах тухай Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.


1. СБД, 1-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд “Таван богд” ХХК ийн “Марафон гүйлт"-ийн дараа буюу 20:00 цагт зам хааж, дулааны шугам татах ажил хийхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 20-ны 07:00 цагт нээнэ.

 

2. СБД, 11-р хороо, Ногоон нуурын гудамжинд “Гом Илч” ХХК зам хаана. Дулааны шугам татах ажил хийнэ. Замын хөдөлгөөн 6 дугаар сарын 4-ний өдрөөс хэвийн үргэлжилнэ.

 

3. СБД, 2-р хороо, "Жигүүр гранд" группын барилгын зүүн талын туслах замыг "Наран шилтгээн" ГҮТББ сэтэлж, дулааны шугам татах ажил хийхээр боллоо. 
Тус замыг 5 дугаар сарын 20-ны 07:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлэхээр болжээ.