Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Бямба гарагаас Хойд Солонгос цагийн бүсээ Өмнөд Солонгосынхтой адил болгоно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос нь үзэл суртлын шалтгаанаар цагийн бүсээ Өмнөд Солонгосынхоос 30 минутаар зөрүүлдэг.

Тэгвэл Солонгос үндэстнээ нэгтгэх зорилгын эхний алхам болгож ирэх Бямба гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр цагийн бүсээ Өмнөд Солонгосын цаг тоололтой ижилсгэх болсноо Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг өнөөдөр зарлалаа.

Баасан гарагт дээд хэмжээний уулзалт болсон газрын ханан дахь Сөүл, Пёньяны ялгаатай цагийг Ким Жон Ун зааж, энэ шийдвэрийнхээ тухай Мүүн Жэ Инд дуулгаж байсан гэнэ.

Анх 2015 онд Японы колоничлолоос Солонгосыг чөлөөлсний 70 жилийн ойн үеэр Пёньяны цагийг зориудаар зөрүүлэн өөрчилж байсан юм.

Өмнөд Солонгос, Япон гэсэн дайсагнагч улсуудтай нэг цагийн бүсэд (GMT+9) байх нь зохимжгүй гэж үзээд дээрх шийдвэрийг гаргаж байв.

 

Эх сурвалж: Asahi Shimbun