Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сансарт хэн хамгийн их хог тарьсан бэ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сансрын уудамд хүн төрөлхтний тарьсан хог хаягдлын асуудал улам ноцтой болж байгаа.

Өнөөдөр дэлхийг тойроод 4,600 гаруй хиймэл дагуул ажиллаж байдаг бол мөн 14,000 гаруй хог хаягдал тэдэнтэй зэрэгцэн тойрог замаар аялж байдаг.

Эднийг цэвэрлэхгүй бол хэзээ нэгэн цагт дэлхийд аюул учруулна гэж үздэг юм. Сансрын хог хаягдлыг үүсгэдэг тэргүүлэгч орнуудад АНУ, Орос, Хятад нэрлэгдэж байна.

Ийм хог хаягдалд хяналтнаас гарсан сансрын станцууд, пуужингийн хэсгүүд, ашиглалтгүй болсон хиймэл дагуулууд, сансрын нисэгчдийн гээсэн багаж зэвсгүүд зэрэг багтдаг.

Сансрын хаягдлууд нь бууны сумнаас 10 дахин хурдтай нисэж байдаг. Дэлхийн агаар мандалд орж ирвэл шатаж устах боломжтой ч тэд хэдэн зуун жил тойрог замаас гарахгүй гэж мэргэжилтнүүд үздэг юм.

Идэвхтэй ажиллаж байгаа сансрын хөлгүүд, хиймэл дагуулуудад ноцтой хохирол учруулах нь наад захын эрсдэл. Тиймээс дэлхийн эрдэмтэн судлаачид тойрог замыг хэрхэн хогноос салгах талаар толгойгоо гашилгаж байгаа юм.

Дараах графикт хэн хамгийн их хог хаягдал үүсгэснийг харуулжээ.

 

 

Тайлбар: Active satellites - Идэвхтэй ажиллаж байгаа хиймэл дагуулууд

Rocket bodies - пуужингийн эд ангиуд

Debris - Үйрмэг, хэлтэрхийнүүд

Unassigned - Тодорхойгүй хаягдлууд

 

Эх сурвалж: Business Insider