Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны босс Салхин сэнсний паркаа өвөрмөц аргаар нээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны аварга компани Амазоны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэф Бэзос өчигдөр нэгэн том бүтээн байгуулалтаа нээжээ.

Тэр Техас мужид салхин сэнсний томоохон парк байгуулснаа өвөрмөц аргаар нээсэн байна. Амазоны бизнесүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилготойгоор уг паркыг байгуулжээ.

Бэзос аварга сэнсний дээр зогсоод лонхтой оргилуун дарсыг цохиж хагалсан нь сонин үзүүлбэр болсон байна.

Амазон компани анх номын худалдаагаар бизнесээ эхэлж байсан бол өнөөдөр зарж болох бүгдийг зардаг аварга онлайн дэлгүүр болж, мөн үүлэн технологи, мобайл төхөөрөмж үйлдвэрлэл, онлайн видео, сансрын аялал гээд технологийн олон салбарт хүч үзэж байна.

Бусад томоохон IT компаниудын хувьд хамгийн аюултай өрсөлдөгч Амазон болохоор байгааг судлаач, шинжээчид хэлдэг. Жэф Бэзос нь хөрөнгийн хэмжээгээр өнөөдөр Билл Гэйтс, Уоррен Бафет нарын дараа $84 тэрбумтай гуравт жагсаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge