Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Японы гоо сайхны OPPEN брэнд сонгодог урлагийг дэмжиж ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Японы 65 жилийн түүхтэй тэргүүлэгч арьс арчилгааны бүтээгдэхүүн Оппэн брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч "НЕКСТКОМ" ХХК нь УДБЭТ -ын 55 дахь жилийн улирлын нээлтийн тоглолтын ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Тодруулбал, улирлын нээлтийн дуурь Ж.Верди "Аида" болон улиралын нээлтийн балет П.И.Чайковский "Хунт нуур" тоглолтуудын ивээн тэтгэгчээр ажиллажээ. 

Оппэн брэнд нь Монголд албан ёсны борлуулагч дэлгүүрээ нээгээд жил гараны хугацаа өнгөрч байгаа хэдий ч Монголын хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж энэ сардаа гурав дахь салбар дэлгүүрээ нээх гэж байна. 

Оппэн брэнд нь чанарын баталгаатай гарал үүсэл нь тодорхой, хадгалалт тээвэрлэлтийн горимыг хангасан бүтээгдэхүүнийг Япон улсаас шууд Монголын зах зээлд нийлүүлэхээс гадна гоо сайхны сургалт, салонуудыг үйлчилгээний чанрыг сайжруулах зорилгоор энэ салбарынханыг Япон улсад үнэ төлбөргүй сургах, дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг юм байна. Оппэн брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний онцлог нь усан сууьтай чийгшил болон арьсанд шаардагдах шим тэжээлийг системчлэгдсэн дэвшилтэд технологоор арьсанд дээд зэргээр гүн шингэх хэлбэрээр өгдөг тул Монгол орны дөрвөн улиралын хуурай уур амьсгалд үр дүн өндөртэй байна. 

Мөн Япон брэнд Япон дахь үйлдвэрээсээ шууд Монголын зах зээлд нийлүүлж байгаа нь ховор тохиолдол бөгөөд энэ ч утгаараа бүтээгдэхүүний чанар болон үнийн тогтвортой байдлыг олгож байна. Бүтээгдэхүүн борлуулалтаас гадна Монголын хэрэглэгчиддээ гоо зүйн мэдлэг мэдээлэл, зохистой хэрэглээг суртачлах зорилгоор гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчлах зөвлөгөөнүүдийг улирал тутамд Япон мэргэжилтэнүүд олон нийтэд үнэ төлбөргүй сургалт явуулдаг юм байна. Оппэн брэнд цаашид ч урлаг, гоо зүйн үйл ажиллагааг дэмжиж ажиллах зорилготой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.