Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд цуглаан хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN

Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд

10:00 цагт Засаг дарга С.Батболд, НХТ,Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж, өлсгөлөн зарлана.

 Д.Сүхбаатарын талбайд

10:00 цагт Иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, нотариатын үйлчилгээ зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулагдана.

ХУД-ийн Соёлын ордонд

11:00 цагт "Газар амьдралын үндэс" үзэсгэлэн болно. 

Хуульчдын танхимд

11:00 цагт Монголын Хуульчдын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Могул таун” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусийн идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.

ОУВС-ийн гадна талбайд 

12:40 цагт Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд "Цалин нэмэгдүүлэхийг шаардсан" цуглаан хийнэ. 

Улсын Филармонийн байранд

13:00 цагт Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Гааль, татварын мэдээллийн технологийн төвд

14:00 цагт НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр есдүгээр сарын 17-ны сугалааны тохирлоор 100 сая, 20 сая, 4 сая төгрөг хожсон азтануудад батламж гардуулна.