Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн порнографийн хаан Трампыг огцруулахын тулд $10 саяыг амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Америкийн порнограф сэтгүүл Hustler-ийн эзэн Ларри Флинт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг огцроход хүргэхүйц баримт материал өгсөн хүнд $10 саяыг төлөхөө өчигдөр өглөө зарлажээ.

Ням гарагийн өглөө гарсан Washington Post сонины дугаарын бүтэн нүүрийг эзэлсэн зар дээр “Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахад хүргэх мэдээлэлд $10 саяыг амлаж байгаагаа Ларри Флинт болон Hustler сэтгүүл зарлаж байна” гэсэн юм.

Флинт энэ тухайгаа “Огцруулах нь тийм ч сайхан зүйл биш, гэхдээ дахин гурван жил төрийг самууруулахаас л дээр” гэж тайлбарлажээ.

Огцруулахад хүргэх мэдээлэл нь Трампын татварын тайлан, ашиг сонирхлын зөрчилтэй хөрөнгө оруулалт зэрэг баримт байж болох гэнэ.

Флинт түүний өнгөрсөн үеэс хууль бус баримт заавал гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд “дэлхий нийтийг түйвээж байгаа түүхийн хамгийн мангуу этгээд”-ийг албан тушаалаас нь зайлуулахаас илүү эх оронч үйлдэл гэж байхгүй гэж энэ үйлдлээ тайлбарласан байна.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард буюу ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас нэг сарын өмнө Флинт нэр дэвшигч Трампын ёс зүйгүй дүрс болон дуу хоолойн бичлэгт $1 саяыг амлаж байсан юм.

Тухайн үед Трампын эмэгтэйчүүдтэй хэрхэн бүдүүлэг харьцдагаа гайхуулан ярьж байгаа бичлэг олон нийтэд ил болж байв.

 

Эх сурвалж: Washington Post