2017/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,457.47₮
B32
УЛААНБААТАР
11°
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°

Сагсан бөмбөгийн ААШТ энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Сагсан бөмбөгийн "3-ын эсрэг 3” төрлөөр үндэсний шигшээ баг байгуулах ёстой

Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан тэдний гаргаж буй амжилтуудад нь баяр хүргэсэн юм.

Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам олон амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн“ 3-ын эсрэг 3” төрөл олимпийн төрөл болсон тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.

 

FIBA “3-ын эсрэг 3” Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчид  энэ үеэр онцолж байлаа.  

2020 оны олимпийн эрхийн оноо олгох уг тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатарт болно. 

Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тэмцээнийг үзэж сонирхохыг дасгалжуулагч, тамирчид уулзалтын үеэр урьсан юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга  залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.

Уулзалтын дараа дасгалжуулагч, тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг татууллаа. 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

x