Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай олимпийн хорооны Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Төвийн бүсийн аварга шалгаруулах зуны спортын тэмцээнийг Монголын тусгай олимпийн хороо, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар болон Арвайхээр хотын 2-р дунд сургуулийн хамт олонтой хамтран энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус наадамд Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Дархан-уул аймгийн 70 гаруй тусгай олимпийн тамирчид, 60 гаруй дасгалжуулагч, багш, шүүгч, эцэг эхчүүд, сайн дурынхан, 20 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамтран ажиллалаа. Тамирчид сагсан бөмбөг, жүдо, ширээний теннис, агаарын теннис, хөнгөн атлетикийн спортын 5 төрлөөр аваргаа шалгаруулан медаль гардууллаа. Тэмцээний үеэр 70 тамирчдад зориулсан эрүүл мэндийн цогц үзлэг оношлогоог Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 20 гаруй эмч, сувилагч нартай зохион байгууллаа.

Мөн аймгийн төвийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг тус үзлэгт хамруулан биеийн жингийн индекс, кальцийн дутагдал, эрүүл зохистой хооллолт, гар угаах, шүд амны хөндийн эрүүл ахуй, нүдний хараа тогтоох, чих хамар хоолойн эрүүл мэндийн үзлэгийг хийж, зөвлөгөө өглөө.

Гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч нарт зохиулсан сургалтыг мөн зохион байгуулан оюуны бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн хөгжүүлэх, гэр бүлийн хайр, хүүхэдтэй харьцах, тэдний онцлог, эрүүл зөв хооллолт, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар тус тус сургалтуудыг хийлээ.