Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Гудамж талбайд зөвшөөрөлгүй нааж байгаа сурталчилгааны талаар хэвлэлийн хурал хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN

БЗД-ийн 20 дугаар хороо, Улиастайд

10:00 цагт Нийслэлийн Байгаль Орчны Газраас "Хадаг" уриалгын хүрээнд хадагны цэвэрлэгээ хийнэ.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

11:00 цагт Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн таамаг, инфляцийн болон урсгал тэнцлийн алдагдлын шинэчилсэн төсөөллийг танилцуулна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд

11:00 цагт Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний Мэдээллийн Төвд 

11:00 цагт Хүний Эрх, Шударга Ёс Төвийн хуульчид Монголын хүний эрхийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Автобус lll баазын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлах болсонтой холбогдуулж тус баазын ажилтнууд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Олон Улсын Таэквондогийн Монголын Холбооноос БНСУ-д болсон ДАШТ-д амжилттай оролцсон талаараа мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монполимет компаниас Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн төвд

12:00 цагт Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй нааж байгаа сурталчилгааны талаар хэвлэлийн хурал хийнэ.