Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч, ХАСАХ хэмд хүрнэ

ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн,  Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

Малчид, тариаланчдын анхааралд:

Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хөлдөж болзошгүйг анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 25-ны 20 цагаас 09 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн  өмнөд  хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн. өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос  шөнөдөө  нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар  шөнөдөө  0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно.

Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна. 

Эх сурвалж: ЦУОШГ