Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Курдын тусгаар тогтнол өөрт нь аюул учруулбал Турк улс бүх арга хэмжээг авахаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Иракийн Курдистаны өөртөө засах мужид тусгаар тогтнолын санал асуулга явуулахаар орон нутгийн засаг захиргаа бэлдэж байна.

Тэгвэл дөнгөж сая Туркийн гадаад хэргийн яам энэ санал асуулгатай холбоотой мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд тусгаар тогтнолын санал асуулгын улмаас үндэсний аюулгүй байдалд нь аюул тулгарвал Турк улс олон улсын хууль дүрмийн хүрээнд бүх арга хэмжээг авна гэжээ.

Яг одоо хойд Ирак дахь Курдистаны орон нутгийн захиргаа санал асуулгыг эхлүүлж байгаа юм. Туркээс гадна олон улс орнууд энэхүү ажиллагаа нь Ирак төдийгүй Ойрх Дорнод даяар тогтворгүй байдал үүсгэнэ хэмээн болгоомжилж, санал асуулгаа цуцлахыг шаардаж байгаа.

Санал асуулгын дүнд үндэсний аюулгүй байдлынх нь эсрэг ямар нэг үйлдэл илэрвэл Турк улс зүгээр суухгүй гэдгээ ийнхүү анхааруулжээ.

Дээрх мэдэгдлээс гадна Туркийн гадаад хэргийн яам Иракийн Курдистаны нутаг дэвсгэрт байгаа иргэдээ аль болох богино хугацаанд гарч явахыг хатуу анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Hurriyet Daily News