Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Цөмийн зэвсэгтэйг нь мэдэж байгаа тул Хойд Солонгост АНУ цохилт өгч чадахгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Цөмийн хариу цохилт ирнэ гэдгийг мэдэж байгаа тул АНУ Хойд Солонгост цохилт өгч чадахгүй хэмээн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров орон нутгийн телезийн сувгаар Ням гарагт ярьсан байна.

НТВ сувгийн хөтөлбөрт оролцохдоо тэр “Цөмийн зэвсэгтэй гэдгийг нь таамаглах биш, бүр сайн мэдэж байгаа тул АНУ Хойд Солонгост цохилт өгч чадахгүй” гэж ярьжээ.

“АНУ болон өөр ямар ч улс тэдний цөмийн байгууламжуудын байрлалыг 100 хувь мэдэх боломжгүй гэж ерөнхийлөгч Путин өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан” гээд Лавров “Би Хойд Солонгосыг хамгаалаагүй, зүгээр л бүгдийн хүлээн зөвшөөрсөн бодит байдлыг хэлж байна” гэж тайлбарласан байна.

Ингэхдээ тэр Иракт дайн хийсэн АНУ-ын туршлагыг энд жишээ болгон дурдсан юм. “Тэд анх бөөнөөр устгах зэвсэг Иракт байгаа гэсэн мэдээлэл дээр 100 хувь түшиглэж, тус улсад довтолсон. Бүх байгууламжуудыг нь үзэж шалгасан. Гэвч эцэст нь ямар ч үндэслэлгүй мэдээллийн мөрөөр дайн хийсэн нь тогтоогдсон шүү дээ” гэж Лавров ярьжээ.

Эцэст нь гадаад хэргийн сайд Вашингтоныг ийм алдааг дахин давтахгүй байхыг хүсэж, хэрвээ давтагдвал Өмнөд ба Хойд Солонгос төдийгүй Япон, Орос, Хятадын олон мянган иргэний амь насыг эрсдэлд оруулах аюултай гэж анхааруулсан байна.

 

Эх сурвалж: TASS