Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай орж байна. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа.
Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан.
Мөн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг трассаас гарган мэдээллийн санд бүртгэлээ.
Гэрээгээр авто замын газар шорооны ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрвөн сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.