Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Японы зүүн эрэгт газар хүчтэй хөдөлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Японы зүүн эрэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Гэвч эрх баригчид одоогоор цунамигийн түргшүүр зарлаагүй байна.

Японы хамгийн том арал болох Хоншүгийн Камайши хотоос зүүн зүгт 281 км зайнд, 10 км гүнд газар хөдлөлтийн төв цэг байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн өмнө нь цунамигийн улмаас осолдож байсан Фүкүшимагийн цөмийн станцаас холгүй гэсэн үг.

Японы арлууд нь манай дэлхийн дөрвөн том тектоник хавтангийн уулзвар дээр оршдог тул жил бүр олон удаа хүчтэй газар хөдлөлтөд өртөж байдаг юм.

Гэвч барилга байгууламжийн өндөр шаардлага, стандарт нь хохирлын хэмжээг харьцангуй бага байлгадаг. 2011 оны гуравдугаар сард далай дор үүссэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы зүүн хойд эрэг орчим 18,000 гаруй хүн амь үрэгдэж, Фүкүшимагийн цөмийн станцын гурван реакторыг сүйрүүлсэн юм. Энэ бол 1986 онд болсон Чернобылийн цөмийн гамшгаас хойш тохиолдсон хамгийн аюултай осол байв.

Токио Электрик компани хэдэн арван жил үргэлжлэх реакторын цацраг идэвхийн алдагдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа.

24 цагийн дотор Номхон далайн сав газруудад гурав дахь газар хөдлөлт болж байгаа нь энэ юм. Өчигдөр Мексикт хүчтэй газар хөдлөлт тохиолдсон бол дараа нь Шинэ Зеландад бага хэмжээний хөдлөлт мөн үүссэн байна.

Номхон далайг тойрсон бүс нутгуудыг “Галт цагираг” гэж нэрлэдэг ба үргэлж газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болж байдгаараа алдартай.

 

Эх сурвалж: AFP